Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-12-17
Дугаар 23
Хэргийн индекс 112/2020/0017/З
Шүүх Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунхүүгийн Оюунсүрэн
Нэхэмжлэгч А-Ө К ХХК
Хариуцагч аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ж Т К Э ХХК
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 29 дүгээр зүйлийн 29.2, 42 дугаар зүйлийн 42.1.2, 55 дугаар зүйлийн 55.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг тус тус баримтлан “А Ө К” ХХК-иас Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан ГААОНӨГ/202001010 дугаартай “Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил”-ын гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулсан байхад дахин тендер зарлах үнэлгээний хороо байгуулсан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны А/457 тоот захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил”-ын 2 дахь удаагийн тендер шалгаруулалтын үр дүнгээр байгуулсан гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ч.ОЮУНСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.