Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-11-04
Дугаар 115/ШШ2020/0020
Хэргийн индекс 115/2020/0008/З
Шүүх Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сураагийн Отгонтуяа
Нэхэмжлэгч Ц.Ганбат
Хариуцагч Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг дарга Л.Цэцэгдарьд холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/101 дүгээр, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/102 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/50 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай Дорноговь аймгийн Алтанширээ сумын иргэн Ц.Ганбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОТГОНТУЯA

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.