Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-10-06
Дугаар 17
Хэргийн индекс 124/2020/0016/з
Шүүх Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг
Нэхэмжлэгч Д.Г
Хариуцагч Улаангом сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Улаангом сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, гуравдагч этгээд “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-ын дарга Б.Г нарын байгуулсан “Хариуцагчийн зүгээс иргэн Д.Г-эд Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэр Улаан уул явах замын ард байрлах “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-ын эзэмшлийн талбайгаас 1500 мкв газрыг нэхэмжлэгч Д.Г-д эзэмшүүлэх, “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-т газар эзэмшүүлсэн Улаангом сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 03-ны өдрийн А/66 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж,  хэмжилт хийж кадастрын зурагт өөрчлөлт оруулж өгөх” тухай эвлэрлийн гэрээг баталж, иргэн Д.Г-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох /124/2020/0016/з индекстэй/ захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.