Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-12-01
Дугаар 20
Хэргийн индекс 124/2020/0017/з
Шүүх Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг
Нэхэмжлэгч "Б.У"
Хариуцагч Баруунтуруун сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Д.Ө, Р.Э, Н.М, "Т.Х" ХХК, С.Ө ХХК нар
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

        1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 26 дугаар зүйлийн 26.1,Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “БУ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг хангаж, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн ” “БУ” ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байгаа Баян-Айраг багийн Хар хадад байрлалтай сортын 253 га,сортын 454 га,сортын 290 га, сортын 106 га, сортын 413 га газрыг “ гэсэн хэсгийг,

         Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн “БУ” ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байгаа Баян-Айраг багийн Хар хадад байрлалтай 7 дугаартай 543 га ,17 дугаартай 495 га, 18 дугаартай 132 га, сортын 106 га,сортын 413 га газрыг “ гэсэн хэсгийг,

            Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “С.Ө” ХХК-д үр тарианы зориулалтаар шинээр эзэмшихээр Баян-Айраг багийн Хар хадад байрлалтай сортын 253 га газрыг,С.Н-т Хар хадад байрлалтай сортын 290 га газраас 80 га газрыг, Буяндалай овогтой Эрдэнэбатад сортын 290 га газраас 60 га газрыг, Н.Б-т сортын 290 га газраас 50 га газрыг, “У.А.С” ХХК-д сортын 454 га газраас 254 га газрыг,”Т.Х” ХХК-д сортын 454 га газраас 200 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг,

         Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Т.Б” ХХК-д Баян-Айраг багийн Хар хадад байрлалтай сортын 413 га газраас 213 га газрыг,”Б.Т” ХХК-д сортын 413 га газраас 100 га газрыг, “Г.Х.Б” ХХК-д сортын 413 га газраас 100 га газрыг,”Э.Т” ХХК-д 7 дугаартай 536 га газраас 200 га газрыг эзэмшүүлсэн хэсгийг,

             Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн“ Б.О- 7 дугаартай 536 га газраас 36 га газрыг, Р.Э-д 7 дугаартай 536 га газраас 50 га газрыг, Р.Э-т  7 дугаартай 536 га газраас 100 га газрыг, Т.Ө-д 7 дугаартай 536 га газраас 100 га газрыг, Д.П.д 7 дугаартай 536 га газраас 50 га газрыг, Дагва овогтой Пүрэвсүрэнд сортын 106 га газраас 86 га газрыг, Г.Б-д сортын 106 га газраас 20 га газрыг, С.Ш-т 18 дугаартай 132 га газраас 100 га газрыг,Нанзад овогтой Мөнхбаярт 18 дугаартай 132 га газраас 32 га, О.Ш-д 17 дугаартай 603 га газраас 100 га газрыг, Буяндалай овогтой Батсайханд 17 дугаартай 603 га газраас 103 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг,

        Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх  тухай” захирамжийн Т.П-ийн эзэмшил Хар хадад байрлалтай сортын 290 га талбайгаас эзэмшдэг 100 га газрыг “А.Х” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг,

         Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 05 сарын 06-ны өдрийн А/49 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх  тухай” захирамжийн Т.Б-ын Хар хадад байрлалтай 19 дугаартай 300 га талбайгаас эзэмшдэг 100 га, Б.Б-ий эзэмшил 19 дугаартай 300 га талбайгаас эзэмшдэг 100 га, Б.Х-ын эзэмшил 19 дугаартай 300 га талбайгаас 100 га газрыг “Б.Т.Б”  ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БУ” ХХК-д олгосугай.

         3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.