Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-10-23
Дугаар 18
Хэргийн индекс 124/2020/0018/з
Шүүх Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Түмэнжаргалын Оюунгэрэл
Нэхэмжлэгч С.М, О.Г
Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд С.П
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.13, 109.1 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 15 дугаар зүйлийн 15.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус  хангаж,  Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн 8-1 тоотод байрлах барилгын 1 давхрын 21 м.кв, 45м.кв талбай бүхий  1 тоот болон 4 тоот байруудыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004456, Y-1500004451 дугаартай бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн 000234562, 000234558 /00539762/ тоот гэрчилгээнүүдийг хууль бус болохыг тогтоон тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлийн  үлдэх хэсгийг /4,5,6,7 дахь шаардлагуудыг/ хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч С.М нь “С.П-ын нэр дээрх Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн 8-1 тоот хаягт байрлах нэг давхрын 21 м.кв талбайтай 1 тоот байрыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004456 дугаартай бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн 000234562 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн  шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан  нэхэмжлэгч С.М-ын  “С.П-ын нэр дээрх Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн 8-1 тоот хаягт байрлах нэг давхрын 45 м.кв талбайтай 2 тоот байрыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004449 дугаартай бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн 000234556 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.М, О.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 140400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.М, О.Г нарт олгосугай.

     5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ОЮУНГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.