Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-12-04
Дугаар 21
Хэргийн индекс 124/2020/0027/з
Шүүх Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг
Нэхэмжлэгч Д.П, Ц.А, Ш.Б
Хариуцагч Увс аймгийн Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Ц.П, Т.Н, Р.Т
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

          1.Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б,Ц.А,Д.П нарын шүүхэд гаргасан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 10,21,22 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Р.Т,Ц.П, Т.Н нарыг бүртгэсэн шийдвэрээ сонгуулийн санал хураалтын дүн гарахаас өмнө хүчингүй болгоогүй Увс аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 23 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын МАН-аас нэр дэвшигч Р.Т,Ц.П, Т.Н    нарыг тойрогтоо хамгийн олон сонгогчийн санал авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 10,21,22 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах “ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заал

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.