Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2020-11-03
Дугаар 19
Хэргийн индекс 124/2020/0010/з
Шүүх Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Түмэнжаргалын Оюунгэрэл
Нэхэмжлэгч Х М З ХХК
Хариуцагч Увс аймаг дахь Төрийн Аудитын газар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х М З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нь “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 02/26 УВА-2020-01/ГА дугаар актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, "Х М З" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймаг дахь Төрийн Аудитын газраас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х М З” ХХК-д олгосугай.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ОЮУНГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.