Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2021-01-18
Дугаар 02
Хэргийн индекс 125/2018/0051/З
Шүүх Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунхүүгийн Оюунсүрэн
Нэхэмжлэгч Х.М
Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд А.М, С.Г
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5, 25 дугаар зүйлийн 25.1, 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасныг тус тус баримтлан  Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Х.Мын “Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай “А.Мд ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах; Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоонд Х. М-ыг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус орон тоонд Х.Мыг томилохыг хариуцагчид даалгах; 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчийн үндсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5, 62 дугаар зүйлийн 62.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай “А.Мыг ажилд томилох тухай” тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаанд түдгэлзүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрт заасан 2 сарын хугацаанд багтаан хариуцагч сонгон шалгаруулалт явуулж шалгаруулалтын дүнг үндэслэн нэхэмжлэгч Х.М, гуравдагч этгээд Х.М нарын хэн нь илүү шаардлага хангаж буйг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчаар томилох шийдвэр гаргаагүй тохиолдолд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаал хүчингүй болж, нэхэмжлэгч Х.Мыг Хяналт шалгалтын байцаагчаар томилохыг мэдэгдсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОЮУНСҮРЭН

                                             ШҮҮГЧИД                                       Б.СУГАР

                                                                                                    Ц.НЭРГҮЙ

 

 


 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.03.21 06 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ганболдын Янжиндулам Х.М Нийгмийн даатгалын хэлтэс
2019.12.04 0029 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Сономпилын Оюунгэрэл Х.М Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
2021.01.18 02 Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Чулуунхүүгийн Оюунсүрэн Х.М Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.05.23 221/МА2019/0294 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхтуяагийн Халиунбаяр Х.М Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын хэлтсийн сонгон шалгаруулах ажлын хэсэг
2020.02.13 221/МА2020/0116 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Эрдэмбилэгийн Лхагвасүрэн Х.М Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.10.02 294 Улсын дээд шүүх Дашдоржийн Мөнхтуяа Х.М Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын хэлтсийн сонгон шалгаруулах ажлын хэсэг