Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2021-01-19
Дугаар 3
Хэргийн индекс 109/2021/0003/з
Шүүх Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Алагаагийн Түвшинтулга
Нэхэмжлэгч МГ
Хариуцагч АрИТССХ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгч М.Г нь Архангай аймгийн И сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн И сумын сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн дүнг танилцуулах тухай" 08 дугаартай тогтоолын хавсралтын Монгол Ардын намаас нэр дэвшигч Ч.М, Х.Пурэвбаатар, Б.Н нарын нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Ардын намаас нэр дэвшигч дэвшигч Ч.М, Х.П, Б.Нгийн нэр дэвшиж өрсөлдсөн Архангай аймгийн И сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 3 дугаар тойрогтдахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжпэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, М.Ггийн нэхэмжпэлтэй Архангай аймгийн И сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.