Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2021-02-02
Дугаар 03
Хэргийн индекс 118/2019/0011/З
Шүүх Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Энхжаргалын Золбадрах
Нэхэмжлэгч Ш Ж Ч ХХК
Хариуцагч Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын Засаг дарга А.Б
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.11 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/196 дугаар Ш Ж ЧХХК-д хариу хүргүүлэх тухай албан бичгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд зохих журмын дагуу тухайн асуудлыг судалж үзээд шинэ акт гаргаагүй тохиолдолд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/196 дугаар албан бичгийг хүчингүй болохыг дурдсугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

          5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Э.ЗОЛБАДРАХ

                                   ШҮҮГЧИД                                    Б.СУГАР

                                                                                       Ц.НЭРГҮЙ                                                          

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.