Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2021-03-11
Дугаар 13
Хэргийн индекс 112/2021/0001/З
Шүүх Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунхүүгийн Оюунсүрэн
Нэхэмжлэгч С.Г
Хариуцагч Алтай сумын Засаг дарга Д.Э
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ц.Н
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 7 дугаар зүйлийн 7.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэн С.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар С.Гд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 4,618,308 /дөрвөн сая зургаан зуун арван найман мянга гурван зуун найм/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж зохих бичилт хийлгэхийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга Д.Эд даалгасугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч С.Гд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ОЮУНСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.