Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2017-08-17
Дугаар 221/MA2017/0595
Хэргийн индекс 128/2017/0262/з
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Очирбатын Номуулин
Нэхэмжлэгч Д.Дашдаваа
Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Б.Давааням
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 397 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дашдавагааийн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/59, 2016 оны 04 дүгээр сарн 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоогох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “үлдээж” гэснийг “үлдээсүгэй” гэж, “хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дашдаваад олгосугай” гэснийг хасч тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3  дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                           

                           

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАТБААТАР                      

                            ШҮҮГЧ                                                      Д.БААТАРХҮҮ

                            ШҮҮГЧ                                                      О.НОМУУЛИН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.09.15 397 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Нанзадын Дамдинсүрэн Д.Дашдаваа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.11.06 440 Улсын дээд шүүх Гочоогийн Банзрагч Д.Д Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга