Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2017-03-30
Дугаар 221/MA2017/0251
Хэргийн индекс 128/2016/0762/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Эрдэмбилэгийн Лхагвасүрэн
Нэхэмжлэгч “Шэйман” ХХК
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…хэсэгт зааснаар…” гэсний дараа “…Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 25/0007041 тоот актын…” гэж, “...хүчингүй болгуулах шаардлагыг…” гэсний дараа “…хариуцагч…” гэж тус тус нэмж, 2, 3 дахь заалтыг нэгтгэн “2.Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын конвенцийн 11 дүгээр зүйлийн 1, 2, 12-А дугаар зүйлийн 1, 2, 3, 14 дүгээр зүйлийн 2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.4, 23 дугаар зүйлийн 23.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.4.9, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.1.2-т тус тус заасныг баримтлан татварын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 25/0007041 тоот актын 94.736.630,9 төгрөгийн зөрчилд ногдуулсан 9.473.663,1 төгрөгийн нөхөн татвар, 2.842.098,9 төгрөгийн торгууль, 1.424.838,9 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 4, 5, 6 дахь заалтын дугаарыг “3, 4, 5” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат, Н.Рагчаахүү, Б.Жаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.   

                                                                                           

                                                               ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.