Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2017-07-25
Дугаар 221/MA2017/0533
Хэргийн индекс 122/2017/0016/з
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Ноостын Хонинхүү
Нэхэмжлэгч Х. Төмөрхуяг
Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1.  Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2” гэж, 2 дахь заалтын “...аймгийн Засаг даргад даалгасугай.” гэснийг “...Сүхбаатар аймгийн Засаг даргад даалгасугай.” гэж, 3 дахь заалтын “...хариуцагч аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан...” гэснийг “... Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүүгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                             

 

             ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР                            

               ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН

    ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.05.30 10 Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Бяхаржавын Баярцогт Х.Төмөрхуяг Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газрын дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.10.16 372 Улсын дээд шүүх Хөхийсүрэнгийн Батсүрэн Х.Т Сүхбаатар аймгийн Засаг дарга