Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2017-08-01
Дугаар 221/MA2017/0543
Хэргийн индекс 128/2016/0104/з
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Ноостын Хонинхүү
Нэхэмжлэгч “Петрочайна дачин тамсаг” ХХК
Хариуцагч Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нийгмийн даатгал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 354 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... “Петрочайна дачин Тасаг Монгол” ХХК...” гэснийг “... “Петрочайна дачин тамсаг” ХХК...” гэж өөрчлөн, “2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар актаар ногдуулсан 489,565,212 төгрөгийн алданги төлөх хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй.” гэх заалтыг нэмж, 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнх-Өлзийгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

   ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

                              ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.06.08 435 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Оюунбатын Оюунгэрэл Петрочайна дачин тамсаг ХХК Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Ц.Одончимэг, П.Батбаяр
2017.05.10 354 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Бямбаагийн Мөнх-Эрдэнэ Петрочайна дачин Тасаг Монгол ХХК Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Ц.Одончимэг, П.Батбаяр
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.08.24 221/МА2016/0561 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Дэмбэрэлийн Батбаатар “Петрочайна дачин тамсаг” ХХК Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагч
2017.08.01 221/MA2017/0543 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ноостын Хонинхүү “Петрочайна дачин тамсаг” ХХК Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.11.16 391 Улсын дээд шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ “Петрочайна дачин тамсаг” ХХК Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагч нар
2017.10.16 375 Улсын дээд шүүх Гочоогийн Банзрагч "П д т" ХХК Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Ц.О, П.Б нар