Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-01-10
Дугаар 221/МА2017/0040
Хэргийн индекс 128/2016/0903/з
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Цэндийн Цогт
Нэхэмжлэгч Ч.Ганчимэг
Хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 972 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.3, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58  дугаар тогтоолыг хүчингүй болгож, Шар овогтой Ганчимэгийг эрүүгийн журмаар шалгагдаж буй хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд оруулах эсэхийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай.” гэж өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах” гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.11.28 972 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Лхагвасүрэнгийн Өлзийжаргал М.Ганчимэг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.02.13 59 Улсын дээд шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Ш.Ганчимэг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо