Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2017-10-05
Дугаар 717
Хэргийн индекс 112/2017/0018/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Тунгалагсайхан
Нэхэмжлэгч "Т Г УЦС” ХХК
Хариуцагч Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.М, татварын улсын байцаагч Н.Б, С.О нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.2.нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу бүгдийг хангах;
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т Г УЦС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 050021475 дугаар актын хавсралт-2-ын Тогтоох хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 3.1, 3.2-т заасныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх “Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 050021475 дугаар актын хавсралт-2-ын Тогтоох хэсгийн 3.3-д заасныг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 050021475 дугаар актын хавсралт-2-ын Тогтоох хэсгийн 3.3 дахь хэсгээр ногдуулсан 1,791,048 төгрөгийн алданги төлөх хариуцлагаас нэхэмжлэгч “Т Г УЦС” ХХК-ийг өршөөн хэлтрүүлсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

            ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН     

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.