Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2018-12-05
Дугаар 221/МА2018/0619
Хэргийн индекс 114/2018/0017/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Цолмонгийн Сайхантуяа
Нэхэмжлэгч Г.Э, Ж.Э
Хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Р.Э
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжийн Г.Э-д, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Ж.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж, 3, 4 дэх заалтыг нэгтгэн “3” гэж дугаарлан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Э, Ж.Э нараас нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгч нарт тус бүр 70200 төгрөгийг олгосугай” гэж, 5 дахь заалтыг “4” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Э-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

         ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.10.05 31 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Жамъянхоролын Оюунчимэг Э, Энх - Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргад
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.02.18 42 Улсын дээд шүүх Чулууны Тунгалаг Г.Э, Ж.Э Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг дарга