Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-01-31
Дугаар 221/МА2019/0059
Хэргийн индекс 128/2018/0510/З/Н
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Сосорын Мөнхжаргал
Нэхэмжлэгч “М п” ХХК, “Б д” НҮТББ
Хариуцагч Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд, Боловсролын хүрээлэн
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0728 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан “Б д” нийгэмд үйлчилдэг ТББ-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Боловсролын хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр                                                                               зарлан явуулсан сурах бичгийн зохиогчийн баг шалгаруулсан үйл ажиллагаа болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/263 дугаар тушаалыг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, тус ТББ-ын нэхэмжлэлийн үлдэх хэсэг, “М п” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар “М п” ХХК-иас урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хэвээр үлдээж, “Б д” ТББ-ын урьдчилан илүү төлсөн /чөлөөлөгддөг/ 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар “Б д” ТББ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн /чөлөөлөгддөг/ 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж буцаан олгосугай. 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

             

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БАТБААТАР   

             ШҮҮГЧ                                                                  Н.ХОНИНХҮҮ   

             ШҮҮГЧ                                                                  С.Мөнхжаргал

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.