Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-01-31
Дугаар 221/МА2019/0060
Хэргийн индекс 126/2018/0007/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Сосорын Мөнхжаргал
Нэхэмжлэгч Б ХХК
Хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 55 дугаар зүйлийн 55.3.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасныг баримтлан “Б”ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын ашигт малтмалын МҮ-020941 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу явуулж байгаа үйл ажиллагааг зогсоосон 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлж байсан талаарх тодорхойлолтыг зохих журмын дагуу “Б” ХХК-д гаргаж өгөхийг  тус сумын Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2  дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргаас 35100 төгрөгийг гаргуулж, “Б” ХХК-д олгосугай” гэж тус тус  өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

             

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.БАТБААТАР   

             ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА   

             ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.12.11 00014 Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Балжирхүүгийн Энхтайван Б ХХК Б сумын ИТХ, Б сумын Засаг дарга