Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-02-20
Дугаар 221/МА2019/0096
Хэргийн индекс 128/2016/0898/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Цолмонгийн Сайхантуяа
Нэхэмжлэгч Ж.Г
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Б.Б
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус баримтлан Ж.Г-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын Ж.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, албан тушаалд томилохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд Ж.Г-г эгүүлэн тогтоосугай” гэж, 2 дахь заалтыг нэмж “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих журмын дагуу бодож Ж.Г-д олгохыг, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг тус тус хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай” гэж, 3 дахь заалтын “...хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж” гэснийг “...хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргаас 70200 төгрөгийг гаргуулж” гэж тус тус өөрчлөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Ж.Г-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                            Г.БИЛГҮҮН

         ШҮҮГЧ                                                                           Ц.САЙХАНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.01.23 62 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Амгалангийн Насандэлгэр Ж.Гиваасамбуу Хууль зүйн Дотоод хэргийн сайд, хамтран хариуцагчаар Цагдаагийн ерөнхий газар
2017.09.05 656 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Нэрэндашийн Дуламсүрэн Ж.Гиваасамбуу Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Тахарын Ерөнхий газрыг татан буулгах ажлын хэсэг
2018.04.09 225 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Нанзадын Дамдинсүрэн Ж.Г Цагдаагийн ерөнхий газрын дарга
2018.12.11 802 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Даваанямын Оюумаа Ж.Г ЦЕГД, ШШГЕГД-д холбогдох
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.03.30 221/МА2017/0248 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сосорын Мөнхжаргал Ж.Г Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цагдаагийн ерөнхий газар
2017.11.02 773 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Очирбатын Номуулин Ж.Г Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн сайд
2018.05.30 221/МА2018/0301 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхтуяагийн Халиунбаяр Ж.Г Цагдаагийн ерөнхий газрын дарга
2019.02.20 221/МА2019/0096 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Цолмонгийн Сайхантуяа Ж.Г Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.09.12 308 Улсын дээд шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Ж.Г Цегд