Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-04-11
Дугаар 221/МА2019/0214
Хэргийн индекс 120/2018/0022/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Цолмонгийн Сайхантуяа
Нэхэмжлэгч “Г” ХХК
Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, “Мэргэжлийн хяналтын газрын оффис, лабораторийн барилга барих ажил”-ын тендерийн үнэлгээний хороо
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд "Г" ХХК
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 120/ШШ2019/0004 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.2, 47.7-д  заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, “Мэргэжлийн хяналтын газрын оффис, лабораторийн барилга барих ажил”-ын тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Мэргэжлийн хяналтын газрын контор, лабораторийн барилга ТӨБЗГ-2018/IV.2.1.3 дугаартай барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, манай компанитай гэрээ байгуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хүчингүй болгон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

 ШҮҮГЧ                                                                         Ц.САЙХАНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.02.22 4 Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Чинзоригийн Баярмаа "Г" ХХК Ө.Б