Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-04-11
Дугаар 221/МА2019/0213
Хэргийн индекс 128/2015/0988/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Эрдэмбилэгийн Лхагвасүрэн
Нэхэмжлэгч П.М, Б.Б
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Н.Ц, А.Ч,
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг үндэслэл болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2018/0783 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.М, Б.Б нарын Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн Н.Ц, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийн А.Ч, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн А.Ч холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, энэхүү захирамжийг үндэслэн Н.Ц олгосон 2004 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн .......... дугаартай газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгуулах, П.М, Б.Б нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гаргасан газар хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээд А.Ч, гуравдагч этгээд М.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гуравдагч этгээд Н.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.12.15 1052 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Лувсандоржийн Өлзийсайхан Пүрэвдоржийн Мягмарсүрэн, Бавуубаатарын Бямба-Эрдэнэ нар Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.03.09 221/МА2017/0188 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сосорын Мөнхжаргал П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга
2019.04.11 221/МА2019/0213 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Эрдэмбилэгийн Лхагвасүрэн П.М, Б.Б Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.06.12 231 Улсын дээд шүүх Бямбаагийн Мөнхтуяа П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга Сүхбаатар дүүргийн Засаг дарга
2019.09.09 251 Улсын дээд шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ П.М, Б.Б СБД ЗД, НЗД