Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-05-16
Дугаар 221/МА2019/0271
Хэргийн индекс 128/2018/0240/з
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Дэмбэрэлийн Батбаатар
Нэхэмжлэгч "У П" ХХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын алба
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "У С" ХХК, "С" ХХК, "М М" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У П” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжийн “М М” ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн “У С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Газрын кадастрын мэдээллийн санд “У П” ХХК-ийн эзэмшил газрын байршлын зургийг алдаатай бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөвтгөж оруулахыг Нийслэлийн Газрын албанд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “У С” ХХК, “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200, гуравдагч этгээд “У С” ХХК, “С” ХХК-уудаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанаас 70.200 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээд “У С” ХХК, “С” ХХК-д олгосугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                        ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА

                                        ШҮҮГЧ                                                    Э.ХАЛИУНБАЯР

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.БАТБААТАР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.10.02 309 Улсын дээд шүүх Гочоогийн Банзрагч "УБ" п НЗД, НГА