Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-07-04
Дугаар 221/МА2019/0369
Хэргийн индекс 128/2017/0936/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Очирбатын Номуулин
Нэхэмжлэгч Г.Г
Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0189 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын  “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4, 27.2.1-д” гэснийг  “Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 26 дугаар зүйлийн 26.1.3-д” гэж, 2 дахь заалтын “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4” гэж, “15.834.276 /арван таван сая, найман зуун гучин дөрвөн мянга, хоёр зуун далан зургаан/” гэснийг “13.726.565 /арван гурван сая долоон зуун хорин зургаан мянга таван зуун жаран тав/ гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ

                ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН 

                ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.09.15 585 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Нанзадын Дамдинсүрэн “Тэнгэрийн угалз” ХХК Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар
2018.03.21 186 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Уртнасангийн Бадамсүрэн Г.Г Ц.Д
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.06.19 221/МА2018/0354 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхбатын Зоригтбаатар Г.Г Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад
2019.07.04 221/МА2019/0369 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Очирбатын Номуулин Г.Г Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.10.15 387 Улсын дээд шүүх Дашдоржийн Мөнхтуяа Г.Г Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д