Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-05-22
Дугаар 221/МА2019/0283
Хэргийн индекс 128/2018/0040/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Сосорын Мөнхжаргал
Нэхэмжлэгч Т.Э
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөл
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба, Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0187 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.6, 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасныг баримтлан Т.Э-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 211 дүгээр тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/167 дугаар тушаалыг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын Т.Э-ийг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Т.Э-ийг тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилохыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.09.30 292 Улсын дээд шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Т.Э БОАЖЯ ТНБД, ТАЗ