Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-01-03
Дугаар 221/МА2019/0016
Хэргийн индекс 128/2018/0647/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Сосорын Мөнхжаргал
Нэхэмжлэгч Л.Т
Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Хүчингүй болсон шалтгаан 88.1.2.нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу бүгдийг хангах;
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0668 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 27 дугаар зүйлийн 1-д   заасныг баримтлан Л.Т-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 дугаар тушаалын Л.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Л.Т-ыг тэтгэврийн байцаагчаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэггийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэ рлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ

     ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.10.29 668 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дашравдангийн Халиуна У овогт Л-ын Т ХУД-ийн НДХД,
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.03.18 70 Улсын дээд шүүх Лхүндэвийн Атарцэцэг Л.Т ХУД-ийн НДХ-ийн дарга