Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-05-16
Дугаар 221/МА2019/0272
Хэргийн индекс 158/2018/0014/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Энхтуяагийн Халиунбаяр
Нэхэмжлэгч “М м” ХК
Хариуцагч Булган аймгийн Засаг дарга, Тендерийн үнэлгээний хороо
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "К" ХХК
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М м” ХК-ийн “Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Булган аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1197 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, “М м” ХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг Засаг даргад хүргүүлэхийг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Засаг даргад тус тус даалгах, сонгон шалгаруулалтыг дахин зарласан үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр /цахимаар зарласан/-ийг хүчингүй болгуулах, гүйцэтгэгч компанитай шууд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3, 4 дэх заалтын дугаарыг “2, 3” гэж дугаарлан, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд “К” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.10.29 0013 Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Батбаярын Мөнхжаргал ММ АЗДүх
2019.03.21 02 Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Гомбодоржийн Гантуяа "ММ" ХХК Б, Ү
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.12.13 221/МА2018/0637 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ноостын Хонинхүү “М.М” ХК Булган аймгийн Засаг дарга, “Булган аймгийн Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” Үнэлгээний хороо
2019.05.16 221/МА2019/0272 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхтуяагийн Халиунбаяр “М м” ХК Булган аймгийн Засаг дарга, Тендерийн үнэлгээний хороо
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.06.25 245 Улсын дээд шүүх Дашдоржийн Мөнхтуяа "М м" ХК Булган аймгийн Засаг дарга, Тендерийн хороон