Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-09-26
Дугаар 221/МА2019/0510
Хэргийн индекс 128/2018/0695/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Сосорын Мөнхжаргал
Нэхэмжлэгч "Эт т" ХХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого хяналтын газрын улсын байцаагч нар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар, Төрийн хяналт шалгалт, Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0306 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.1, 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг тус тус баримтлан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 210022565 тоот актын 1.1, 1.2, 1.4, 2.1 дэх хэсгийг бүхэлд нь, 2.2 дахь хэсгийг хэсэгчлэн хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Эт т” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг “3.Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримтлан Татварын ерөнхий газрын таварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 210022565 дугаар актын 1.1, 1.2, 1.4 дэх хэсгийн 2014 онд хамаарах, 2.1-д тус тус заасан зөрчилд ногдуулсан хариуцлага болох 1,809,183,823.1 төгрөгийн торгууль, 1,891,612,002.6 төгрөгийн алданги, 4,750,405.4 төгрөгийн хүү, нийт 3,705,546,231.1 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж, актын 1.4 дэх хэсгийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах зөрчилд ногдуулсан хариуцлагаас зохих журмын дагуу чөлөөлөхийг хариуцагчид даалгасугай” гэж тус тус өөрчилж,

Шийдвэрийн Тогтоох хэсэгт “4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэсэн 4 дэх заалтыг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотой Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Ц.САЙХАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        С.МӨНХЖАРГАЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.