Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-12-25
Дугаар 221/МА2020/0008
Хэргийн индекс 128/2018/0056/З/Н
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Тунгалагсайхан
Нэхэмжлэгч Ц.Б, Д.М, Л.С
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Орон сууцны дэд бүтцийн газарт
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд “Г” ХХК
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0687 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 52 дугаар зүйлийн 52.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бямбабаатар, Д.Мөнгөнбаатар нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт /ГХДТ/2013/7багцын/ төсөл хэрэгжүүлэгч “Грандлайн” ХХК-ийг ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/7/004, ГХДТ/2013/7/009 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, “Грандлайн” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт даалгаж, үлдэх “ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/7/004, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 27,300,000 төгрөгийг, ГХДТ/2013/7/009 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 17,300,000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг “2” гэж дугаарлан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.