Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2020-11-05
Дугаар 221/МА2020/0610
Хэргийн индекс 121/2019/0011/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Александрын Сарангэрэл
Нэхэмжлэгч "Д" ХХК
Хариуцагч Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч Т.Б
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

            1.Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 4, Татварын ерөнхий (2008 оны)  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, 74.1.11, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2015 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тус тус баримтлан “ДШЛ” ХХК-иас “Татварын хэлтсийн №0176052 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч Т.Бадамхорол, Өвөрхангай аймгийн Татварын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгон шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                             Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.