Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-10-20
Дугаар 221/МА2016/0677
Хэргийн индекс 128/2016/0326/з
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Тунгалагсайхан
Нэхэмжлэгч “Эрсдэлийн шийдэл” ХХК
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо
Хариуцагчийн төрөл Санхүүгийн зохицуулах хороо
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Шийдвэрийн товч

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 478 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар Захиргааны зөрчлийн тэмдэглэл, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000035842 дугаартай шийтгэврийн хуудсыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                      Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.01.16 15 Улсын дээд шүүх Хөхийсүрэнгийн Батсүрэн “Эрсдэлийн шийдэл” ХХК Санхүүгийн зохицуулах хороо