Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-02-13
Дугаар 34
Хэргийн индекс 111/2017/0056/з
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч З.Л
Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Л.Б
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0576 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Л-ийн “ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 23832403 /хорин гурван сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагаас “2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх” хугацаанд хамаарах хэсгийг, “Ховд аймгийн Засаг дарга Д.Г-т Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7.1-д заасны дагуу хариуцлага тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзсугай” гэж, 2 дахь заалтын ““ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 23832403 /хорин гурван сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх” гэснийг “2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны  цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Л-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.