Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-04-22
Дугаар 121
Хэргийн индекс 128/2017/0600/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч "С" ХХК
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд уравдагч этгээд Я.Х , Я.Т, Т.Ц, Г.Г-О, Б.О нар, “З с” ХХК, “Х-Э” ХХК, “Н д”ХХК, “П” ХХК, “М н а” ТББ
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0106 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Хан-уул дүүргийн Засаг дарга болон гуравдагч этгээд нараас гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас тус тус төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.