Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-05-06
Дугаар 138
Хэргийн индекс 128/2018/0463/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч Б.Т
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга
Хариуцагчийн төрөл Санхүүгийн зохицуулах хороо
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0747 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0141 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 80 дугаар зүйлийн 80.1, 80.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Захиргаа удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.11.28 747 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Лхагвасүрэнгийн Өлзийжаргал Б.Т СЗХ ААД
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.03.07 221/МА2019/0141 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхбатын Зоригтбаатар Б.Т Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга