Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-23
Дугаар 02
Хэргийн индекс 128/2018/0464/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Х ХК
Хариуцагч Багануур дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ж г ХХК, Ж а ХХК, Д ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0350 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0446 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас, Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн “Х” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг 3 /гурван/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудаар “Д” ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжаар “Ж г” ХХК-д, 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжаар “Ж а” ХХК-д “Х” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “...Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудын “Д” ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжийн “Ж г” ХХК-д, 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжийн “Ж а” ХХК-д холбогдох хэсгийн Х ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгүүд хууль бус байсанд, мөн” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.06.05 350 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Цэнд-Аюушийн Мөнхзул Х-У ХК Багануур дүүргийн Засаг дарга
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.08.28 221/МА2019/0446 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхбатын Зоригтбаатар Х.У ХХК Багануур дүүргийн Засаг дарга