Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-07-20
Дугаар 300
Хэргийн индекс 128/2019/0669/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч Г.С
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн  127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0152 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 309 дүгээр магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 дугаар тушаалыг хүчингүй болохыг дурдсугай” гэж, шийдвэр, магадлалын 2 дахь заалтыг тус тус 3 гэж дугаарлаж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахад нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Х.БАТСҮРЭН

         ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2020.03.02 128/шш2020/0152 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Оюунбатын Оюунгэрэл Г.С Улсын бүртгэлийн ерөнхий газар
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2020.05.06 221/МА2020/0309 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхбатын Зоригтбаатар Г.С Улсын бүртгэлийн ерөнхий газар