Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-10-14
Дугаар 376
Хэргийн индекс 128/2018/0555/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Мишигийн Батсуурь
Нэхэмжлэгч “Э С С С к” ХХК
Хариуцагч Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 176.2.3.магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 313 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0069 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.1.10, 34.2, 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалтын 3/, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э С С С к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын барилга байгууламжийн зураг төсөлд магадлалыг баталгаажуулж дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын хууль бусаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоохыг Барилга, хот байгуулалтын яаманд даалгасугай” гэж;
  2. Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн ““Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах эрхгүй болохыг тогтоолгох” гэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн 2 дахь заалт нэмж, тогтоох хэсгийн “2” дугаарыг “3” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, Б.Ж нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Барилга, хот байгуулалтын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Г.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  4. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                  ШҮҮГЧ                                                                       М.БАТСУУРЬ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2020.01.24 0069 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дашравдангийн Халиуна Э ХХК Барилгын хөгжлийн төв НҮТББ, Барилга, хот байгуулалтын яам
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.05.15 221/МА2019/0268 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Доржгочоогийн Баатархүү “Э С С С к” ХХК-ийн Барилгын хөгжлийн төв, Барилга, хот байгуулалтын яам
2020.05.07 221/МА2019/0313 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Эрдэмбилэгийн Лхагвасүрэн “Э корпорэйшн” ХХК-ийн Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.09.16 257 Улсын дээд шүүх Дашдоржийн Мөнхтуяа "Э ...." ХХК Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ
2020.10.14 376 Улсын дээд шүүх Мишигийн Батсуурь “Э С С С к” ХХК Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ