Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-22
Дугаар 219
Хэргийн индекс 113/2015/0006/з
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Л.Одонтуяа
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 134 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгчид” гэснийг хасч, “...төгрөгийг гаргуулах тухай...” гэсний дараа “...болон аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэхийг аймгийн Засаг даргад даалгах” гэж, “...хэрэгсэхгүй болгосугай” гэсний өмнө “...тус тус” гэж нэмэн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Алтанцэцэгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.