Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-27
Дугаар 233
Хэргийн индекс 128/2015/0694/з
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч "Мон дулаан трейд" ХХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0298 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад: “... Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар ...” гэснээс хойших хэсгийг “... актын 1.3, 1.6, 1.7, 1.0 дахь заалтаар ногдуулсан 504,491,012 төгрөгийн төлбөрийг 337,872,797 төгрөгөөр багасгаж, эдгээр заалтаар ногдуулах төлбөрийг  166,618,215  төгрөгөөр тогтоосугай” гэж, 2 дахь заалтад “... 1,003,019,375.5 ...” гэснийг “... 280,372,823 ...” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                     ШҮҮГЧ                                                                     Л.АТАРЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.05.12 221/МА2016/0298 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сосорын Мөнхжаргал “Мондулаан трейд” ХХК ТЕГ, татварын улсын байцаагч