Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-25
Дугаар 317
Хэргийн индекс 112/2017/0013/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Г.Б
Хариуцагч Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Ж.З
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 176.2.4.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0469 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгон, Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “NORTBENZ-0778 ГАА улсын дугаар бүхий автомашиныг чиргүүлийн хамт М.Г-өөс Х.М-ын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.  

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.06.29 221/МА2017/0469 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Бямбаагийн Тунгалагсайхан Г.Баяраа Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн дарга