Шүүх хуралдааны зар

Огноо 2019-10-10
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны зар

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Пүрэв гараг

08.30 цагаас

1. “Өү энд Би Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2019/6609 дүгээр захирамжийг гуравдагч этгээд “Констракшн коммершл инвестмэнт” ББСБ, “Лотус финанс” ББСБ-ын өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

2. “Ачит-Ихт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0393 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

3. Б.Бямбажавын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 125/ШШ2019/0020 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

4. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0492 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

10.30 цагаас

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/6566 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Б.Цэдэнбал, Б.Чулуунсүх нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

6. Э.Дөлбадралын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 125/ШШ2019/0021 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

7. “Найнги” ХХК-ийн гомдолтой, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 116/ШШ2019/0027 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

  8. “Говьцамхаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Жавхлан, Э.Цэвэгмэд нарт холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 120/ШШ2019/0019 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч татварын улсын байцаагч Э.Жавхлангийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

13.30 цагаас

9. “Вантрейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШТ2019/0096 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхжаргал

10. “Дарсантех” ХХК-ийн гомдолтой, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114/ШШ2019/0021 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчдын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

11. Г.Сарангэрэл, С.Тэмүүлэн нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0455 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

12. Б.Мягмардорж нарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Их сургуулийн удирдах зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0385 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Б.Оргилбаярын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

15.30 цагаас

13. П.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2019/6812 дугаар захирамжийг гуравдагч этгээд  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/6531 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Ж.Цэвэлсүрэнгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн

Оруулсан 2019-10-07 09:57:57
Үзсэн 14

Хэвлэх | Буцах